ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн ангиллын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагааг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг нээж хэлсэн ба хөдөлмөрийн аюулгүй байдал, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой мэдээллийг өгч, эрхэлж буй албандаа идэвх санаачилгатай ажиллах үүрэг, чиглэлийг өгсөн юм.

Сургалтад 60 гаруй ангиллын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн хамрагдаж байгаа ба тэдний мэдлэг, заах арга зүйн чадварыг дээшлүүлэхэд илүүтэй анхаарсан хувь хүний хөгжил, манлайлал, ёс зүй, жендерт суурилсан сургалтын шинэлэг мэдээллийг багтаасан сэдэвчилсэн сургалт руу чиглэсэн нь онцлогтой буюу сургалтыг онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулав.




Тодруулбал Боловсрол судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэл "Удирдах ажилтнуудад сургалт зохион байгуулах арга зүй" сэдвээр, тус хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Баярмөнх "Иргэдэд чиглэсэн сургалтын арга зүй, тэднийг идэвхжүүлэх үйл ажиллагаа" сэдвээр, секторын эрхлэгч, доктор Х.Отгонбаатар “Орчин үеийн сургалтын чиг хандлага, техник технологийн хөгжил” сэдвээр, Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Лхамцэрэн "Хичээлийн лекц, үзүүлэн таниулах материал бэлтгэх арга зүй" сэдэвээр тус тус хичээл заасан юм. Мөн бусад зочин багш нар “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт зохион байгуулах арга зүй”, “Сургалт зохион байгуулах сэтгэл зүй, оролцогчдыг чиглүүлэх арга” зэрэг сэдвээр хичээл заасан нь оролцогчдын гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг иргэд олон нийтэд заах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.

2025/02/21
Шинэ мэдээМонгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.
2025/02/21
Шинэ мэдээЭнэ үеэр Монгол Улсын хэмжээнд усны нөөц, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, усны салбарын стандартчилал мэдээ, мэдээллийг оролцогчдод хүргэж, санал солилцоно.
2025/02/21
Шинэ мэдээМонгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.