Монгол Улсын Засгийн газраас “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох” журмыг 2022 онд баталсан. Журмын дагуу 2023-2024 онд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 512 алба хаагчид нийт 11.6 тэрбум төгрөгийг олгосон байна.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдаа гадаад, дотоодын их дээд сургууль, академид сургаж бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас ДХИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2, магистрын хөтөлбөрт 9 алба хаагч, нийт 11 алба хаагч хамрагдсан байна. Мөн гадаад улс оронд болсон богино хугацааны сургалт, семинарт 6 алба хаагч хамрагдаж мэдлэг, туршлагаа, ур чадвараа дээшлүүлжээ.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь ГТУА-67 дугаар анги, Улсын нөөцийн 114 дүгээр салбарт ажиллаж, алба хаагчидтай уулзалт хийх үеэрээ онцолсон юм.

Мөн “Та бүхэн эв нэгдэлтэй байгаарай. Нэгэндээ хүндэтгэлтэй хандаарай. Бидний алба маш их эрсдэлтэй. Гал, гамшиг, гашуун зовлонгийн түрүүнд явдаг. Та бүхний нуруун дээр, та бүхний мэдлэг, чадвар дээр ард түмний амар амгалан байдал, амь нас, эрүүл мэнд оршдог. Тийм учраас хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн ур чадвар дээр байнга анхаарч ажиллаарай. Би чадна гэж эрдэж болохгүй шүү” хэмээн захилаа.
2025/02/20
Шинэ мэдээМонгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.
2025/02/20
Шинэ мэдээЭнэ үеэр Монгол Улсын хэмжээнд усны нөөц, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, усны салбарын стандартчилал мэдээ, мэдээллийг оролцогчдод хүргэж, санал солилцоно.
2025/02/20
Шинэ мэдээМонгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.