Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс "Монгол орны өвлийн гамшигт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, малчин өрхөд тулгамдаж буй асуудал" сэдэвт судалгаа хийж байна. Тус судалгаа нь Австрали Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа бөгөөд энэ өдрүүдэд хээрийн судалгаа хийгдэж байна. Хээрийн судалгааг баруун, зүүн, говийн бүсийн аймгийг зориудын түүврийн аргаар сонгон хийж байгаа юм.

Судалгааны багт Говийн бүсэд дэд хурандаа П.Чимэдцэрэнгээр ахлуулсан баг, Зүүн бүсэд ахмад Т.Өсөхжаргалаар ахлуулсан баг, Баруун бүсэд ахмад Д.Нарантуяагаар ахлуулсан судалгааны баг буюу нийт гурван баг ажиллаж байна.


Хээрийн судалгааг малчин айл өрхүүдтэй уулзалт зохион байгуулан, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, малчин өрхөд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, сум багийн түвшинд энэ талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэргийг асуумжийн болон бүлгийн ярилцлагаар явуулж байна. Мөн сумын холбогдох мэргэжилтнүүдэд гамшгийн эрсдэл, гамшгийг даван туулах чадавхын чиглэлээр сургалт зохион байгуулан ажиллаж байна.

2025/02/20
Шинэ мэдээМонгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.
2025/02/20
Шинэ мэдээЭнэ үеэр Монгол Улсын хэмжээнд усны нөөц, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, усны салбарын стандартчилал мэдээ, мэдээллийг оролцогчдод хүргэж, санал солилцоно.
2025/02/20
Шинэ мэдээМонгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.