Засгийн газраас хэрэгжүүлж буй түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тусгай хөтөлбөрт шат дараатай хамруулах, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр 2025-2028”-ийг хэрэгжүүлэхээр өнгөрсөн 12 дугаар сард Шадар сайдаар батлуулсан. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр төв, орон нутагт нийт 900 алба хаагчийн амьдрах орчин, нөхцөл сайжрах юм.
Өнөөдөр “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Онцгой байдлын хэлтсийн 30 айлын орон сууцны барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян энэхүү барилгын нээлтийн үйл ажиллагаанд оролцож алба хаагчдад орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн юм. Тэрээр “Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр томоохон бодлогын арга хэмжээ авч ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд аймаг, орон нутаг, нийслэлийн хэмжээнд 460 гаруй алба хаагчийг төсөл хөтөлбөрт хамруулж, өөрийн гэсэн орон сууцтай болгосон. Өнөөдөр Монгол Улсын Шадар сайдын санаачлан баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр 2025-2028”-ийн салхийг хагалж, шанг нь татаж үүд хаалгаа нээж байгаад сэтгэл өндөр байна. Өргөө цагаан гэр нь та бүгдийн амьдралын сайхан дурсамжийг бүтээх нэгэн хэсэг байж, аз жаргалтай амьдрахын ерөөлийг өргөе” гэлээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид энэхүү 30 айлын орон сууцанд зах зээлийн үнээс 40 хувийн хямдралтай үнээр, мөн ипотекийн зээлд хамрагдах нөхцөлтэйгээр орж байгаа юм.



2025/02/20
Шинэ мэдээМонгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.
2025/02/20
Шинэ мэдээЭнэ үеэр Монгол Улсын хэмжээнд усны нөөц, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, усны салбарын стандартчилал мэдээ, мэдээллийг оролцогчдод хүргэж, санал солилцоно.
2025/02/20
Шинэ мэдээМонгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.