ЦДБЭЧ, БХЯ, ЗХЖШ-тай хамтран Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээнийг 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Монголын үндэсний өв их соёлыг түгээн дэлгэрүүлэх, монгол ахуй, ардын уламжлалт ёс заншлыг танин мэдүүлэх, нэгтгэл, анги, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой тус тэмцээнд энэ жил Архангай, Баянхонгор, Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар, Хэнтий, Орхон, Өмнөговь зэрэг аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт 26 ангийн 156 алба хаагч оролцож ур чадвар, авьяас билэгээ сорин өрсөлдөнө.


Гурав дахь өдрөө үргэлжилж буй тус тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригад, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт хоёр баг оролцож байна.
“Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээний оролцогчид уламжлал ёсоор “Мэндчилгээ”, “Заавал дуулах дуу”, “Оньсон тоглоомоор наадах”, “Монгол ардын дуу”, “Гэсэрийн тууж” болон “Цэргийн сэдэвт дууг хэн сайн мэдэх вэ?” гэсэн зургаан төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм.

Энэ жилийн тэмцээний онцлог нь анх удаа “Шилдгийн шилдэг оролцогч”-ийг тодруулж, Монголын түүх соёл, уран зохиолын гайхамшигт дурсгал, мөнхөд эрхэмлэн дээдлэх “Монголын нууц товчоо” болон үндэсний бахархал, үнэт өв соёлын дээж морин хуур хөгжмийг гардуулах юм.
2025/02/19
Шинэ мэдээМонгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.
2025/02/19
Шинэ мэдээЭнэ үеэр Монгол Улсын хэмжээнд усны нөөц, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, усны салбарын стандартчилал мэдээ, мэдээллийг оролцогчдод хүргэж, санал солилцоно.
2025/02/19
Шинэ мэдээМонгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.