Цахим сургалтаар үнэлгээний аргачлал, тэргүүлэх чиглэлийн хүрээнд мэдлэгээ нэмэгдүүллээ

A- A A+

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн бүсийн газраас зохион байгуулсан “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг үнэлэх онооны арга”-ын сэдэвт цахим сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж, үнэлгээний аргачлал, 10 тэргүүлэх чиглэлийн хүрээнд мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.

Сургалтад бүс нутгийн 400 гаруй хүн оролцсон бөгөөд үнэлгээний аргачлал танилцуулахаас гадна НҮБ-ын “Жишиг хот”-оор шалгарсан БНСУ-ын Инчёон, Филлипинийн Макати хотууд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны туршлагаасаа хуваалцсан юм.
 

 
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас дэлхийн хотуудын гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Эхний шатанд дэлхийн 4300 гаруй хот нэгдэн орсноос манай улс нийслэл Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд 2016 онд, бусад аймгийн төвүүд 2018 онд нэгдэж, засаг захиргааны нэгжийн хувьд бүх хотоо тус санаачилгад нэгтгэсэн Ази тивийн анхны улс болсон юм.

Харин тус санаачилгын II үе шатыг “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот 2030” гэж нэрлэсэн бөгөөд  тус санаачилгын хэрэгжилтийг хангах, хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, ОБЕГ-ын 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх арга”-ын дагуу 21 аймгийн төв, нийслэл Улаанбаатар хотын чадавхын үнэлгээг холбогдох талуудын оролцоотой хийхээр төлөвлөөд байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Зөөврийн барокамерын ашиглалт, хадгалалт, засвар үйлчилгээний сургалт, дадлагыг зохион байгуулж байна

Ингэснээр гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. 

“Усны өдөр”-ийн хүрээнд “Цэнхэр бүс”-ийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд ирэхийг урьж байна

Монгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.