Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг, эзэмшүүлэх зорилгоор “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Иймд тус сургалтад хамрагдах хүсэлтэй иргэнийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цагаас 02 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 206 тоот өрөөнд бүртгэнэ.
Элсэхийг хүсэгчид нь дараах материалыг батлагдсан маягтын дагуу бүрдүүлсэн байна. Маягтыг эндээс татаж авна уу.
Үүнд:
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Партизаны гудамж 6, Онцгой байдлын ерөнхий газар Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Утас: 51-263549, 80180990
Цахим шуудан: nidr@nema.gov.mn
2025/02/13
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/02/13
Шинэ мэдээИнгэснээр гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
2025/02/13
Шинэ мэдээМонгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.