Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, салбар, нэгжүүдэд ажиллалаа

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хэнтий аймагт ажиллаж, Онцгой байдлын газар, Баян-Адрага сум дахь Эрэн хайх, аврах салбар, Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн  үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбат албаны хэмжээний бүтээн байгуулалт,  урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар  танилцуулсан юм.

Тухайлбал, аймгийн Засаг даргын нөөцөд жил бүр хөрөнгө тусгуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хавар, намрын ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий сумдад урьдчилан сэргийлэх чиглэлээр бүлэг бүсчлэн томилгоожуулж ажилласнаар ой, хээрийн гал түймрийн 2022-2024 онд 40.3 хувиар буурчээ.

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Хэрлэн, Балж, Онон, Гүрмийн нуур, Аварга тосон зэрэг гол, нууруудад усны эргүүлийг ажиллуулснаар сүүлийн хоёр жилд аварсан хүний тоо 18 хувиар, урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэсэн хүний тоо  38.7 хувиар өссөн байна.

Мөн Хэрлэн суманд "Онцгой байдлын газрын сургалт аргазүйн төв",  Баян-Овоо сумын Гүрмийн нуурын эрэгт тогтмол уснаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах сургалтын төв, Баян-Адарга суманд “Урсгал усны дадлага сургалтын бааз”-ыг тус тус байгуулан, алба хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж байгааг энэ үеэр онцлон танилцууллаа.

Хошууч генерал Г.Ариунбуян, Хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ ажиллах, сурах орчин нөхцлийг бүрдүүлж, бүтээн байгуулалтын болоод урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгааг сайшаан, цаашид дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд алба хаагч бүрийн оролцоо чухал болохыг онцлон, ажлын амжилт хүслээ. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Малчин өрхийн хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, анхаарах асуудлын талаар санал солилцов

Түүнчлэн зарим сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ өвөлд хүндрэлтэй орсон 8 аймгийн малчин өрхөөр орж, МУЗН-ийн өрхийн хэрэгцээнд шаардлагатай хүнсний багцыг хүргэсэн юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Он гарсаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1568 хүний амь насыг авран хамгаалав

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1568 хүний амь нас, 303 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.