Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж байгаа төрийн албаны реформыг чанаржуулах, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, төрийн албаны хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх, хариуцлагажуулах, инновац технологийн шийдлийг төрийн албанд нэвтрүүлэхэд чиглэсэн “Төрийн албаны реформ-бидний шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд оролцохыг урьж байна.
Тус уралдаан гурван үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагт багтаан Төрийн албаны зөвлөл материалыг хүлээн авах юм. Бүтээлийн удирдамж
Төрийн албан хаагчид судалгаа, эрдэм шинжилгээний Бүтээл илгээх хуудсыг бөглөж, research@csc.gov.mn цахим хаяг руу бүтээлийн хамт илгээнэ.
2025/02/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/02/12
Шинэ мэдээДэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна