Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг эх орондоо буцаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян, ноён Зафер Атешт Элчин сайдаар ажиллах хугацаандаа гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлсэн юм. 

Мөн хоёр улсын гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа 2005 онд эхэлсэн бөгөөд манай улсад тохиолдсон зуд болон дэлхийн нийтийг хамарсан "COVID-19" цар тахлын үед тусламж үзүүлж байсан улсуудын нэг нь Турк гэдгийг онцоллоо. 

Цаашид Онцгой байдлын ерөнхий газар нь тус улсын  Гамшиг, Онцгой байдлын удирдах газар (AFAD)-тай гамшгийн удирдлагын нэгдсэн систем, шинэ техник, технологи нэвтрүүлэх, Ойн ерөнхий газартай ойн түймэртэй тэмцэх сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Зөөврийн барокамерын ашиглалт, хадгалалт, засвар үйлчилгээний сургалт, дадлагыг зохион байгуулж байна

Ингэснээр гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. 

“Усны өдөр”-ийн хүрээнд “Цэнхэр бүс”-ийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд ирэхийг урьж байна

Монгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.