Ажлын хэсэг Говь-Алтай, Ховд аймагт ажиллаж байна

A- A A+

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмын хүрээнд зудын эрсдэлийн үнэлгээний арга зүй, аргачлалыг сайжруулах санал дүгнэлт боловсруулах зорилгоор Говь-Алтай, Ховд аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдтэй уулзан, холбогдох байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа мэдээлэлтэй танилцаж, өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.

Улсын хэмжээнд зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхэд эрсдэлийн түвшин “дунд” үүнээс Баян-Өлгий, Завхан, Увс “маш их” эрсдэлтэй байна.

Говь-Алтай аймгийн сумдын хэмжээнд нэгдүгээр сарын 02-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Алтай, Бигэр, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Хөхморьт, Шарга зэрэг найман сумын зудын эрсдэлийн үнэлгээ “их” эрсдэлтэй, Ховд аймгийн Дарви сум “их” эрсдэлтэй гарсан.

Тиймээс дээрх хоёр аймгийн их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн сумдыг багийн түвшинд зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг нарийвчлан гаргах үүрэг чиглэл өглөө.

Говь-Алтай аймгийн аюулгүй нөөцөд 200тн өвс, 50 тн тэжээлийн үлдэгдэлтэй байгаа бол Ховд аймгийн аюулгүйн нөөцөд 210 тн өвс, 560 тн тэжээл бэлтгэсэн байна.

Цаашид цас орж, цаг агаар хүйтэрвэл өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа бөгөөд Ховд аймгийн баруун, төв, хойд хэсгийн сумдын нутгаар эрсдэлийн түвшин нэмэгдэх төлөвтэй байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлов

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.

Хамтын ажиллагаа болоод цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ