Монгол Улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Булган аймгийн Сэлэнгэ суманд ажиллах үеэрээ аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, аймаг, сумын өвөлжилтийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцлаа.
Аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил 90.9 хувьтай хангагдсан байна.
Тодруулбал,
- Малчдын өвс, тэжээл 89 хувь,
- Аймгийн аюулгүйн нөөц 87 хувь,
- Сумын аюулгүйн нөөц 75 хувь,
- Худгийн бэлэн байдал 91 хувь,
- Малын усан хангамж 93 хувь,
- Малчин өрхийн хашаа, бууцны хангамж 94 хувь,
- Малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангагджээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд зудын эрсдэлгүй байгаа бөгөөд нийт 11.5 мянган малчин өрхийн 3 сая толгой мал өвөлжиж байна. Тус сум нь 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор 100 мянга гаруй толгой мал тоолуулсан.
Уулзалтаар Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан "Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бүсчилсэн Хөгжлийн Бодлого”, Шинэ хоршоо хөдөлгөөнийг хөрсөнд буулгаж, ажил хэрэг болгох хүмүүс бол сум орон нутгийн удирдлагууд юм. Иймээс бүсчилсэн хөгжил, шинэ хоршоо хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, аймаг орон нутгийнхаа онцлог, давуу талаа ашиглан хөгжих, зэргэлдээ сум багтайгаа уялдаа холбоотой ажиллах нь чухал. Тиймээс бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөр болоод Шинэ хоршоо хөдөлгөөнийг илүү оновчтой үр дүнтэй хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, ажил хэрэг болгох хэрэгтэй" хэмээн онцоллоо.

2025/01/31
Шинэ мэдээУулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.
2025/01/31
Шинэ мэдээМөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.
2025/01/31
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ