Эрсдэлээ тооцож, мэдлэгээ дээшлүүлсэн аж ахуйн нэгж, өрх, иргэн бүрт баярлалаа

A- A A+

“Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт аюулгүй байдлаа шалгах өдөр болгож, иргэн, аж, ахуйн нэгж, байгууллага, аюулгүй өрх гэсэн гурван төрлөөр хянах хуудсыг бэлтгэн, http://quiz.belenbai.mn/ сайтад байршуулаад байна.


Тус өдрийн хүрээнд зохион байгуулсан уриалга арга хэмжээ болоод урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллахад нийт 313.624 хүнд хүрлээ.

Мөн http://quiz.belenbai.mn/ сайтад улсын хэмжээнд 1326 байгууллага, 1141 өрх, 2072 иргэн буюу нийт 4539 хүн хандаж, мэдлэг, мэдлэгээ шалгасан бөгөөд хамгийн өндөр нь Орхон аймаг байна. 


Онцгой байдлын байгууллагаас гаргасан уриалгыг дэмжиж, өөрийн болоод өрх гэр, албан байгууллагынхаа аюулгүй байдлыг хянаж, гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллээ дээшлүүлсэн иргэн бүрт баярлалаа.  

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна