Байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Яаап Вэн Хайердэнг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын суурин зохицуулагчаар томилогдсонд баяр хүргээд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, онцлог, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан юм. 

Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Хүүхдийн сан (UNCEF), Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR), Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах алба (OCHA), Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэг (INSARAG), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO), Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM), Хүн амын сан (UNFPA), Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) зэрэг НҮБ-ын системийн агентлагуудтай хамтран ажиллаж байна.

Цаашид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, Тогтвортой хөгжлийн зорилтууд, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээ болон Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ зэрэг баримт бичгүүдийн уялдаа, хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах талаар санал солилцлоо.

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлов

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.

Хамтын ажиллагаа болоод цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ