Улирлын буюу хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв

A- A A+

Цаг уурын байгууллагаас гаргасан улирлын ерөнхий төлөвлөөр буюу хаврын саруудад нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй багатай байх төлөв ажиглагдаж байгаа хэдий ч агаар мандлын төлөв богино хугацаанд хурдан өөрчлөгдөн агаарын температурын өдөр шөнө, хоног хоорондын зөрөө их, говь тал хээрийн бүс нутгаар салхи шуургатай байх магадлал өндөр байна.

Иймд малчид, ард иргэд хаврын цаг цагаарын хүндрэлээс урьдчилан сэргийлж, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх, тал хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээгээ цаг тухай бүрд авч ашиглахыг зөвлөж байна.

Ирэх гуравдугаар сарын агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн нутаг, Архангайн ихэнх, Өвөрхангайн хойд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын баруун, Говь-Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Дөрөвдүгээр сарын агаарын дундаж температур Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх, Увсын зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд хэсгээр олон жилийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Завханы баруун, Баянхонгор, Дундговийн өмнөд, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Тавдугаар сарын агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол тавдугаар сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Говь–Алтайн ихэнх, Увс, Өмнөговийн баруун, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ой, хээрийн түймэр нь бага цагт их талбайг хамардаг учраас хүн бүр анхаарал, болгоомжтой байх шаардлагатай байна

Гал түймэрт урьдчилсан байдлаар 98,500 га талбай өртөөд байгаа бөгөөд унтраахаар ажиллаж байгаа түймрийн хохирлыг тогтоох боломжгүй байгаа юм. Дээрх 14 удаагийн ой, хээрийн гал түймрийн шалтгаан нь урьдчилсан байдлаар 4 буюу 28.5% нь сумдын төвлөрсөн хогийн цэгээс, 2 буюу 14.2% нь гэрийн яндангаас, 2 буюу 14.2% нь ил галаас үүсвэрлэн гарсан бол 6 буюу 43.1% нь шалтгаан тогтоогдоогүй байна" гэлээ. 

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цахим хурал хийж, холбогдох үүрэг чиглэл өглөө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ой, хээрийн гал түймрийн эрсдэлийг тогтоох, эрсдэлтэй бүс нутгийн тойм зураглалыг гаргаж, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэл бүхий нутаг байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, хамгаалах зурвас татах арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхаарууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

51-263581