ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр тус газрын бүтцийн нэгжийн дарга нарын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний тогтолцоог бий болгох” зорилтыг дэвшүүлж, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын реформ хийх арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж байна.

Мөн Шадар сайдын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар тушаалаар “Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги-2030” баримт бичгийг батлуулан, хэрэгжүүлж байгаа юм.
Тиймээс эдгээр баримт бичгүүдийн хэрэгжилт болоод Онцгой байдлын байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны биелэлтийг хангаж ажиллахыг үүрэг болгоод ажлын амжилт хүслээ.


2025/01/29
Шинэ мэдээУулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.
2025/01/29
Шинэ мэдээМөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.
2025/01/29
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ