Нийслэлийн хүрээний гал түймэр унтраах, аврах ангиудын дунд зохион байгуулсан “Ажил мэргэжлийн аварга 2025” тэмцээний аваргууд тодорч, шагналаа гардан авлаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тэргүүлж, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид удаалсан байна.
Мөн албан тушаалын төрөл бүрээр шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд “Гал түймэр унтраах, аврах ангийн захирагчийн төрөлд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал тйүмэр унтраах, аврах 30 дугаар ангийн захирагч, ахмад Б.Нармандах, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн төрөлд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа О.Мөнхбат, Салааны захирагчийн төрөлд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч дэслэгч Э.Лувсанням, дуудлага хүлээн авагчийн төрөлд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Н.Номин, гал сөнөөгчийн төрөлд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Ганбаяр, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34-р ангийн гал сөнөөгч Ч.Доржготов нар тус тус шалгарч, бусдыгаа манлайллаа.
2025/01/10
Шинэ мэдээУулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.
2025/01/10
Шинэ мэдээМөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.
2025/01/10
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ