Гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

A- A A+

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Австралийн холбооны улсын Элчин сайдын яамны дэд тэргүүн Андерю Бэрнимэнтэй хоёр талын уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа болоод Австрали улсын гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлэх талаар харилцан санал солилцсон юм.

Австралийн Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлсэн Олон улсын сайн дурын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд англи хэлний анхан, дунд болон ахисан дунд шатны сургалтуудыг Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадад зохион байгуулж, нийт 280 албан хаагчийг хамруулсан нь  суралцагчдын 30-35 хувь англи хэлний мэдлэгийн түвшин ахисан үр дүн гарсан гэдгийг энэ үеэр онцолсон юм. Тиймээс цаашид сайн дурын ажилтан авч ажиллуулахад хоёр талаас анхаарч, ажил хэрэг болгохоор тогтлоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлов

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.

Хамтын ажиллагаа болоод цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ