Газар хөдлөлтийн улмаас 126 хүн нас барж, 188 хүн гэмтжээ

A- A A+

Хятадын баруун өмнөд нутгийн Төвөдийн өөртөө засах оронд мягмар гарагийн өглөө буюу Бээжингийн цагаар өглөөний 09:05 цагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлт боллоо.

Газар хөдлөлтийн улмаас Хималайн нурууны хойд энгэрт олон мянган байшин барилга нурсны улмаас 126 хүн нас барж, 188 хүн гэмтэж бэртсэн байна. Шигазэ хотын Динри хошууны Цого сууринд голомт нь бүртгэгдсэн бөгөөд голомтоос 20 км-ийн эргэн тойронд 27 тосгон, 6900 орчим хүн амьдардаг аж.  Тухайн голомтын ойролцоо 3609 байшин нурж, нурангид дарагдсан 407 хүнийг аварч, байгалийн гамшигт өртсөн 30 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэж мэдээллээ. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин байгалийн гамшигт өртсөн бүсэд хүмүүсийн амь насыг аварч, гарз хохирлыг багасгахын тулд бүх хүчээ дайчлан ажиллахыг үүрэг болгосноор Шадар сайд Жан Гуочин байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд аврах, тусламж үзүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулж байна.

Хятадын төв Засгийн газрын эрх баригчид газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт майхан, өвлийн хүрэм, хөнжил, эвхдэг ор зэрэг гамшгаас аврах 22 мянга орчим эд зүйл, мөн өндөр газар болон хүйтэн бүс нутагт ажиллахад шаардлагатай тусламжийн хэрэгслүүдийг илгээжээ. 

Эх сурвалж:https://www.reuters.com/

Орчуулсан:Б.Гэрэлзаяа

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Түймрийн улирал: Хагас жилд 1.2 сая га газар нутаг галд шатаж, иргэд 6.5 тэрбум төгрөгөөр хохирлоо

Намрын хуурайшилт ихтэй, хур тунадас бага зурвасхан үе бол ой хээрийн түймэр гарах хамгийн эрсдэлтэй цаг хугацаа.

Алба хаагчид техникийн чиглэлээр мэргэшлийн ур чадвараа дээшлүүлж байна

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 20 гаруй алба хаагч хамрагдаж, автомашины орчин үеийн цахилгаан, электрон систем, бүтэц хийц, оношилгоо, засвар үйлчилгээний онолын мэдлэгийг орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж ашигласан лабораторийн практик дадлагатай хослуулан эзэмшиж байна. 

Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх академик сургалтаар үргэлжилж байна

Онцгой байдлын ерөнхий газар болон АНУ-ын Аляскын үндэсний гвард, Тафстын их сургуулийн холбогдох мэргэжилтэн, экспертүүд сургалтыг удирдан зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад 80 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм.