Баяр, амралтын өдрүүдэд 27 удаагийн дуудлагаар ажиллаж, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

A- A A+

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Энэ хугацаанд  төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хэмжээнд давхардсан тоогоор 1463 алба хаагч, 672 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн юм.

Алба хаагчид гамшиг, аюулт үзэгдэл, гал түймрийн  27 удаагийн дуудлагаар ажиллаж,  нийт 36 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Мөн хүн, ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээний болон галын онц аюултай нийт 491 объектод гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналт шалгалтыг зохион байгуулж, 1925 зөрчил дутагдлыг илрүүлэн, 568 зөрчлийг шалгалтын явцад арилгуулж, заавал биелүүлэх албан шаардлага 254, мэдэгдэл 174 хүргүүлсэн юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлов

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.

Хамтын ажиллагаа болоод цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ