Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр өнгөрөгч 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-24 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Увсын Түргэн, Улаангом, Хяргас, Тэс, Завханы Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Баянбулаг, Бөмбөгөр, Галуутад цагаан зудын. Баян-Өлгийн Алтай, Баяннуур, Увсын Ховд, Малчин, Давст, Сагил, Завхан, Наранбулаг, Зүүнговь, Баруунтуруун, Ховдын Булган, Алтай, Дарви, Үенч, Дөргөн, Завханы Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац, Тэс, Сонгино, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Хүрээмарал, Заг, Жаргалант, Хөвсгөлийн Цэцэрлэг, Хатгал, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Дархан-Уулын Хонгор, Шарын гол, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу (нийт 11 аймгийн 50 сум) байдалтай байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
2025/01/02
Шинэ мэдээУулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.
2025/01/02
Шинэ мэдээМөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.
2025/01/02
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ