Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Шуурхай штабт ажиллаж, авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээтэй танилцлаа.
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсноос Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутгаар 23 см, Завхан аймгийн Баянхайрхан, Увс аймгийн Улаангом, Хяргас, Малчин сумдын нутгаар 15 см, Баянхонгор аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумдын нутгаар 14см, бусад нутгаар 0.0-13.0 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Сагсай, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутгаар “цагаан зудын”, Увс аймгийн Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Зүүнговь, Наранбулаг, Ховд аймгийн Алтай, Дарви, Үенч, Байтаг, Чандмань, Дөргөн, Завхан аймгийн Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Сантмаргаз, Говь-Алтайн, Хөхморьт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баянговь, Галуут, Байдраг, Заг, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Төв аймгийн Угтаалцайдам, Хэнтий аймгийн Баян-Адрага, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Халхгол сумын нутгаар /11 аймгийн 34 сум/ “цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байгаа юм.
Улсы хэмжээнд нийт 17.913 өрх, 7.329.400 толгой мал отор, нүүдэл хийж байна. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр”-т хамрагдсан нийт 13.549 малчны санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнтэй газар дээр нь ажлын хэсгүүд танилцсан гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ард иргэдэд болон отор нүүдэл хийж байгаа малчдад эмнэлгийн үйлчилгээг шуурхай хүргэх, тасалдуулахгүй байх, хот, хоорондын авто замын арчлалт, үйлчилгээг тасралтгүй хийх, зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан НОК-ын Шуурхай штабыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол олон нийтэд хүргэх, зудын эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг, чиглэлийг өгсөн юм.
2024/12/31
Шинэ мэдээУулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.
2024/12/31
Шинэ мэдээМөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.
2024/12/31
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ