Онцгой байдлын байгууллагын 2024 оны шилдэг алба хаагчид

A- A A+

Онцгой байдлын байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний алба хаагчдыг шалгарууллаа.

 Онцгой байдлын байгууллагын 2024 оны “Шилдэг удирдагч”-аар  Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатар,

 “Шилдэг мэргэжилтэн”-ээр ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Лхагвадулам,

“Шилдэг аврагч”-аар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, ахлах ахлагч Б.Нямгарьд, Аврах ангийн аврагч, ахлагч Н.Дашзэвэг, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлах ахлагч Д.Дэлгэрнаран,

 “Шилдэг аврагч-гал сөнөөгч”-өөр НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Өсөхбаяр, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Дорждэрэм, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Нямдаваа, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч А.Батсүх,  Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Лхагвасүрэн, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч М.Түмэнжаргал, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Эрдэнэбат, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Ц.Батгэрэл,

“Шилдэг холбоочин”-оор Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Б.Жимсээ,

“Шилдэг жолооч”-оор НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Ц.Цогжавхлан,

 “Шилдэг ажилтан”-аар  ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн үйлчлэгч Г.Оюунцэцэг,

“Шилдэг Улсын нөөцийн салбарын ажилтан”-аар ОБЕГ-ын харьяа 185 дугаар ангийн нөөцийн барааны нярав, ахлах ахлагч Д.Лувсан нар тодорлоо.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлов

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.

Хамтын ажиллагаа болоод цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ