Академийн төгсөгчид Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд манлайлан ажиллаж байгааг онцоллоо

A- A A+

​ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Гал эсэргүүцэх албаны академийн захирал, дэслэгч генерал Бутко Вячеслав Сергеевичтэй уулзаж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын сурлага, сахилга бат болон сургалтын орчин нөхцлийн талаар санал сололцлоо.

Уулзалтаар “Үйлдвэрлэлийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон тус хэлэлцээрийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь манай улсын гамшгаас хамгаалах, ялангуяа гал түймэртэй тэмцэх албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэсэн юм.

 

Мөн тус академид Онцгой байдлын албанаас 1965 оноос өнөөдрийг хүртэлх 58 жилийн хугацаанд 180 гаруй суралцагч, сонсогч суралцаж, галын аюулгүй байдлын тусгай мэргэжилтэн, инженер, шинжээч зэрэг мэргэжлээр бакалавр 110, магистр 70, доктор зэрэгтэй 2 алба хаагч тус тус амжилттай суралцан төгсөж, Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд бусдыгаа манлайлан ажиллаж байгааг уулзалтын үеэр онцоллоо.

Энэ үеэр  Гал түймэртэй тэмцэх албаны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, галын аюулгүй байдлын чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Гал эсэргүүцэх албаны академийн 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 87 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг академийн захирал, дэслэгч генерал Бутко Вячеслав Сергеевичд гардуулан өгсөн юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлов

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.

Хамтын ажиллагаа болоод цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ