Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил УОК-ын Шуурхай штабт ажиллаж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болоод орон нутагт ажилласан ажлын хэсгүүдийн тайлантай танилцлаа. Улсын хэмжээнд нийт 17.913 өрхийн 7.329.400 толгой мал отор, нүүдэл хийж байна.
Шуурхай бүлгийн 7 ажлын хэсгийн 50 гаруй алба хаагч 21 аймгийн 103 сумын 282 малчин өрхийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймаг, орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажилласан гэдгийг танилцууллаа.
Энэ үеэр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болоод тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.

2024/12/19
Шинэ мэдээУулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.
2024/12/19
Шинэ мэдээМөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.
2024/12/19
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ