“Гарц шийдэл” хэлэлцүүлэгт оролцож, илтгэл танилцууллаа

A- A A+

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагуудын “Шүхэр” нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах үндэсний зөвлөлөөс хамтран зохион байгуулсан “Гарц шийдэл” хэлэлцүүлгийн үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Болдбаатар “Гамшгаас урьдчилсан сэргийлэх болон гамшигт өртсөн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх зааварчилгаа танилцуулга” сэдвээр илтгэл танилцууллаа. 

Энэ сарын 10-11-ны өдрүүдэд болсон тус хэлэлцүүлэгт ХЗДХЯ болон харьяа байгууллагууд, ОБЕГ,  ЦЕГ болон Дүүргийн Цагдаагийн газар, ХЭҮК, ХЭҮТ, ХБХЭХҮЗ,  Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.

Оролцогчид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилт, эрх, эрх зүйн орчин, дэд бүтэц, хүртээмжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал зөвлөлдлөө.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлов

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.

Хамтын ажиллагаа болоод цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ