Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн зайн сургалтын техник хэрэгслийг хүлээлгэн өгч, сургалт, дадлагыг зохион байгуулахаар боллоо

A- A A+

 ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд “Инженер геодези” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн туршилтын нислэгийн виртуал хичээлийн сургалт, дадлагад ашиглагдах 85 инчийн ухаалаг дэлгэц, дроны удирдлага, дроны виртуал программ хангамж болон сургалтын нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Цаашид гамшиг судлалын салбарт ухаалаг технологи ашиглаж, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, ой, хээрийн түймэр, үер, ган, зудын нөхцөл байдлын зураглал боловсруулах, хохирлын хэмжээг тодорхойлоход аюулт үзэгдлийн тохиолдол бүрд инновацыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах юм.

Мөн  мэргэжлийн багшлах бүрэлдэхүүнийг бэлтгэх, хичээлийн хөтөлбөрт технологийн хичээлийг нэмж оруулах, мэргэжлийн инженерүүдээр сонсогч, суралцагчдад хичээл, сургалт зохион байгуулахаар боллоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлов

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.

Хамтын ажиллагаа болоод цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ