Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлээр “Гал түймрийн шалтгаан нөхцөл, химийн бодис” ном шалгарлаа

A- A A+

 “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан шинжлэх ухааны төрийн захиргааны төв байгууллага Эдийн засаг, хөгжлийн яамнаас зохион байгуулсан “Шинжлэх ухаан-оролцоо-2024” арга хэмжээний "Шилдэг бүтээл"-ээр ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн эрсдэлийн судалгаа, инновацын тасгийн дарга, дэд хурандаа, доктор, дэд профессор В.Батсайхан нарын “Гал түймрийн шалтгаан нөхцөл, химийн бодис” ном шалгарлаа.

Тус ном нь галын физик, химийн процессыг тайлбарласан бөгөөд шатдаг болон шатамхай химийн бодис, материалын шинж чанар, шаталтаас үүссэн химийн бүтээгдэхүүний хоруу чанар зэргийг нэгтгэн тоймлосон гал түймрийн тухай онолын анхдагч, суурь материал юм.

Дэд хурандаа В.Батсайхан нь 2005 онд ОХУ-ын Улаан-Үд хотын Буриадын их сургуульд биологийн ухааны докторын зэрэг хамгаалж, 2021 онд эрдмийн дэд профессор цол хүртсэн билээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлов

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.

Хамтын ажиллагаа болоод цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ