Онцгой байдлын ерөнхий газраас, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн шинжээчид энэ 02-06-ны өдрүүдэд Онцгой байдлын байгууллагад ажиллалаа.
Швейцарын хөгжлийн агентлагийн шинжээч Маркус Грюненфелдээр ахлуулсан төлөөлөгчид ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг болон ажлын хэсгийн ахлагч нартай уулзалт хийж, төслийн явц, үр дүнгийн талаар санал солилцсон юм.

Энэ үеэр хоёр багийн хамтарсан богино хугацааны дадлага сургуулийг анх удаа “Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн журам”-ын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллалаа.

Мөн ОБЕГ-ын удирдлага болон БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, түүний харьяа “Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний алба”-ны төлөөлөгчидтэй гурван талт цахим хурлыг зохион байгуулж, энэхүү төслийн гурван талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, БНХАУ-ын мэргэжилтнүүд Монгол Улсын Онцгой байдлын албаны аврах ажиллагааны багийг үнэлэх айлчлалыг ирэх 2025 онд зохион байгуулахаар тохиролцлоо.


2024/12/10
Шинэ мэдээУулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.
2024/12/10
Шинэ мэдээМөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.
2024/12/10
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ