Өвөлжилтийг хохирол багатай даван туулах, салбар дундын уялдааг хангахад мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн Шуурхай штаб ажиллаж байна

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 10 дугаар тушаалаар УОК-ын Шуурхай штаб Онцгой байдлын ерөнхий газар дээр байгуулагдан ажиллаж байна. Өвөлжилтийг хохирол багатай даван туулах, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хор уршгийг арилгах, “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, мөн малчдын зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, холбогдох яам, агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилготой байгуулагдсан Шуурхай штабт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, уур амьсгалын яам зэрэг холбогдох яам, агентлагаас бүрдсэн нийт 13 байгууллагын 51 албан хаагч томилогдон үүрэг гүйцэтгэж байна.

Түүнчлэн 21 аймгийн Шуурхай штабт холбогдох байгууллагуудын нийт 420 хүн ажиллаж байгаа юм.

Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Шуурхай штабт ажиллаж байгаа нийт бүрэлдэхүүний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаанд анхаарах, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар сахих, түүнчлэн аймаг орон нутгийг нэгдсэн удидлага зохицуулалтаар хангаж, мэдээ мэдээллийг шуурхай солилцох, зудын хүндрэл үүсэх, нөхцөл байдал хүндэрсэн үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллах үүрэг чиглэл өглөө.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлов

Уулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.

Хамтын ажиллагаа болоод цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ