Та газар хөдлөлтөд бэлэн үү?

A- A A+

Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд нийтдээ 38304 удаа газар хөдлөлт болжээ. Үүнээс Монгол орны нутаг дэвсгэрт 22610 удаа газар хөдлөлт болсон байна. Эдгээр газар хөдлөлтөөс 3.5-4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт 36 удаа, 4.5 - 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт 4 удаа бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн хүчийг 8 магнитуд, 12 баллын үнэлгээ шаталбараар үнэлдэг.

Магнитуд гэдэг нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. 2.5 магнитуд зөвхөн багажинд бичигдэнэ. 2.5-5.4 хүн мэдэрнэ, яльгүй гэмтэл үүсэж болно. Харин 5.5-6.0 магнитудад бага зэргийн эвдрэл учруулна. 6.1-6.9 магнитудын хүчтэй бол хот суурин газар эвдрэл учруулна. 7.0-7.9 магнитудад хүчтэй эвдрэл сүйтгэл их, 8 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт болоход маш хүчтэй буюу Эпицентрийн ойролцоо бүрэн сүйрнэ гэж үздэг. 

Газар хөдлөлтийн аюул бол олон хүний амь нас, хүн төрөлхтний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг устгадаг байгалийн гамшиг. Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байна. Хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06 цаг 16 минут 56 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумын 3-р дугаар багийн “Шивдэг” гэдэг газарт (аймгийн төвөөс баруун урд зүгт 286 км-т, сумын төвөөс зүүн зүгт 10 км)-т 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт 2021 оны  01 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд хөдөлсөн 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт юм.
Газар хөдлөлт, түүнийг дагасан эрсдэл, бэлэн байдлын тухай асуудал нь хүн бүрийн анхаарах ёстой амин чухал сэдэв юм. Иймд иргэд та бүхэн газар хөдлөлтийн өмнө хэрхэн бэлтгэл бэлэн байдлаа хангах, газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах талаар заавар зөвлөмжийг www.belenbai.mn сайтаас авч, өөрийгөө болон бусдыг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлээрэй. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гал түймрийг бүрэн унтраалаа

Алба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, 14:22 цагт бүрэн унтраалаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан эхэллээ

Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан “Их жанжин Д.Сүхбаатарын танхим”-д эхэллээ.

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

Тус үзлэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдснаас хойш хийж байгаа анхных бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох зорилготой юм.