Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 35 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэ жил дэлхий даяар тус өдрийг "Гамшгийг даван туулах чадавхтай ирээдүйн төлөө хойч үеэ чадавхжуулах нь" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Өөрөөр хэлбэл, улс орнуудыг сургуулийн насны хүүхдүүдийн гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд боловсролын салбараар дамжуулан гурван үндсэн чиглэлд хөрөнгө оруулалт хийхийг уриалж байгаа юм. Үүнд:
Энэхүү олон улсын өдрийг тохиолдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын удирдамж”-ийн хэрэгжилтийг хангаж, байгууллагын үйл ажиллагаа болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд сургалт, дадлагуудыг зохион байгуулах юм.
2024/10/12
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/10/12
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо