Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4…-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

Гал түймэр: 

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 6 дугаар хороонд гал гараад байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 11:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:00 цагт очиход иргэн М-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

- Төв аймаг, Батсүмбэр сум. Цогт-Өндөр багт боодолтой өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 15:44 цагт очиход иргэн Б-ны хураалттай 700 боодол /15 тонн/ өвс шатаж байсныг 4 цаг 36 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хороонд эзэнгүй айлын зуслангийн байшингаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 18:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 18:14 цагт очиход иргэн О-ийн 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн шатны хонгил хэсэгт цахилгаан зуух шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 22:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 22:23 цагт очиход иргэн Б-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

- Завхан аймаг, Тэс сум. Дооно багийн “Хар Цагаан-Усны ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 390 км, сумын төвөөс баруун хойд зүгт 55 км/ Увс аймгийн Баруунтуруун сумаас Завхан аймгийн Тэс сумын чиглэлд өвс ачиж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 20:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 55 км замыг туулан 22:32 цагт очиход иргэн П-ийн 1.5 тонн өвс ачсан “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин бүрэн шатаж байсныг 1 цаг 31 минут ажиллаж унтраасан. 

- Өвөрхангай аймаг, Хархорин сум. Орхон багийн “Арбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 110 км, сумын төвөөс баруун урд зүгт 28 км/ гэр шатаж малын саравч руу орох гээд байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 21:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 28 км замыг туулан 22:58 цагт очиход малчин Б-ийн 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Ойн түймэр: 

- Булган аймаг, Сэлэнгэ сум. Сэлэнгэбүрэн багийн “Сайрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 138 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км, Хялганат тосгоноос хойд 18 зүгт км/ ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд 18 км замыг туулан 15:15 цагт очиж ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 16:50 цагт цурамд оруулсан. Түймрийн голомтод салхи 5-10 м/с, мод, ургамал, унанги ихтэй байгаа тул цэвэрлэгээ хийж, бүрэн унтрахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 0.25 га талбай өртөж шатсан.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж байна

Зарим сумдад гантай байсан тул өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, Засгийн газрын тогтоол, УОК-ын албан даалгаврыг биелүүлэн ажиллаж байгааг танилцууллаа.

Гамшгийн хор, уршгийг арилгахад зориулж 100 сая төгрөгийг шийдвэрлэлээ

Баянхонгор аймгийн Онцгой комиссын хүсэлтийн дагуу өнгөрсөн өвөл, хавар, зуны байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, УОК-оос 100 сая төгрөг шийдвэрлэв.

Түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, алба хаагчдаа шагнаж, урамшууллаа

Албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, сургаж, дадлагажуулах зорилтын хүрээнд аймгийн Алтанбулаг сумын “Гүн” нуурыг түшиглэн “Гүний усны сургалтын цогцолбор төв”-ийг байгуулж, стандартын шаардлага хангасан хүнсний зоорийг бүх салбар, анги, байгууллагад шинээр бий болгосон байна.