Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, +12...+14 градус дулаан байна.

Гал түймэр: 

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 2 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 12:29 цагт очиход иргэн А-ийн 1х1 метрийн хэмжээтэй жорлон шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.     

- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 33 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 13:20 цагт очиход байрны гаднах хогийн цэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 24 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 14:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:47 цагт очиход иргэн П-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 5 дугаар багт талхны цехээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 17:45 цагт очиход иргэн С-ийн эзэмшлийн 7х9 метрийн хэмжээтэй талхны цехийн зуух халалт өгч, шилэн хөвөн шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.     

- Булган аймаг, Бугат сум. Ханжаргалант багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 17:50 цагт очиход иргэн Л-ын “Тоёота вангорд” загварын суудлын автомашин шатаж байсныг 38 минут ажиллаж унтраасан.

- Хэнтий аймаг, Бор-Өндөр. Уурхайчин багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 19:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба  хаагчид 1.2 км замыг туулан 19:06 цагт очиход иргэн О-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

- Дорноговь аймаг, Замын-Үүд сум. Хилчин багийн “Үүд” хороололд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 22:10 цагт очиход иргэн Г-ийн  5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 31 дүгээр хороо, Монелын 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 22:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 22:31 цагт очиход иргэн Э-ын 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Төөрсөн, сураггүй болсон: 

- Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн “Гүн толгой” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 98 км, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км/ малчин Ж нь 09.20-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болсон бөгөөд унаж явсан морь нь 09.21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн. Тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг 09.21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 09.25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, иргэн Ж/33 настай, эрэгтэй/-ийг 10.01-ний өдрийн 08:00 цагаас Жаргалант сумын Бумбат багийн “Наян миль” гэдэг газраас баруун зүгт “Цагаан-Эрэг” гэдэг газар хүртэл нийт 65 км-т “Ерөө” голын усаар завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт зогсоосон. Ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Сүхбаатар аймаг, Онгон сум. Нүдэн багийн “Данжуурын дэрс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 143 км, сумын төвөөс хойд зүгт 17 км/  Тус сумын харьяат малчин У нь 09.25-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 10:17 цагт хүлээн авсан. Малчин У/68 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 09.28-ны өдрөөс 09.30-ны өдрийг дуустал зохион байгуулаад ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр 10.01-ний өдрийн 09:30 цагт зогсоосон.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж байна

Зарим сумдад гантай байсан тул өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, Засгийн газрын тогтоол, УОК-ын албан даалгаврыг биелүүлэн ажиллаж байгааг танилцууллаа.

Гамшгийн хор, уршгийг арилгахад зориулж 100 сая төгрөгийг шийдвэрлэлээ

Баянхонгор аймгийн Онцгой комиссын хүсэлтийн дагуу өнгөрсөн өвөл, хавар, зуны байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, УОК-оос 100 сая төгрөг шийдвэрлэв.

Түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, алба хаагчдаа шагнаж, урамшууллаа

Албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, сургаж, дадлагажуулах зорилтын хүрээнд аймгийн Алтанбулаг сумын “Гүн” нуурыг түшиглэн “Гүний усны сургалтын цогцолбор төв”-ийг байгуулж, стандартын шаардлага хангасан хүнсний зоорийг бүх салбар, анги, байгууллагад шинээр бий болгосон байна.