Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Завхан, Хэнтий аймагт цас орсон. Дорноговь аймгийн зарим сумдад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна.

Гал түймэр: 

- Төв аймаг, Борнуур сум. Өгөөмөр багт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км/-т сумын төвд байшин шатаж байна гэсэн мэдээллийг 11:42 цагт хүлээн авсан. Сумын Цагдаагийн хэлтсийн  алба хаагч, Засаг даргын Тамгын газрын алба хаагчид 11:32 цагт очиход, 11х12 хэмжээтэй модон байшин бүрэн шатаж байсныг 13:05 цагт унтрааж иргэн О-д хүлээлгэн өгсөн талаар мэдээлсэн. 

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 38 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 13:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:58 цагт хаягт очиход, 3х6 метрийн хэмжээтэй гадна хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 35 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:35 цагт хаягт очиход, иргэн Н-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, эд хогшлын хамт шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

- Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 10 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 15:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3км замыг туулан 16:01 цагт хаягт очиход, 3х7 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан. 

- Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум. Эрчим баг “Цагаан бургасын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 35 км, сумын төвөөс урд зүгт 70 км/-т. Зэрэгцэн байрласан 4-5 цайны газар, хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 19:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид иргэн А-ийн эзэмшлийн 30х8 метрийн хэмжээтэй залгаа 4 дүнзэн байшин, /цайны газар, амины орон сууц, агуулах/-ын хамт шатаж байсныг 3:15 цаг ажиллаж унтраасан.

- Дундговь аймаг, Сайнцагаан сум. Айраг багт байшингийн ханан пийшингийн завсраас утаа гарч байна гэсэн дуудлагыг 22:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 1 км  замыг туулан, 22:54 цагт очиход, 4х12 метрийн хэмжээтэй модон байшингийн яндан битүүмжээ алдаж дээшээ цогшсон байдалтай байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 02:59 цагт хаягт очиход, хаяг, эзэмшигч тодорхойгүй 3х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Төөрсөн сураггүй болсон:

Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин баг “Гүн толгой” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 98 км, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км/ малчин Ж нь 09.20-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болсон бөгөөд унаж явсан морь нь 09.21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн. Тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг 09.21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 09.25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2024.09.30-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх, ажиллагааг эхлүүлж Ерөө сумын Буурагчин багийн “Хүзүүвчийн үүрэг” гэдэг газраас баруун зүгт Жаргалант сумын Бумбат багийн “Наян милиэ” гэдэг газар хүртэл нийт 39 км-т завьтай урсаж голын булан тохой, хаялаг зэргээр самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг 19:00 цагт зогсоож, 2024.10.01-ний өдрийн 08:00 цагт эхлүүлсэн. 

- Сүхбаатар аймаг, Онгон сум. Нүдэн баг “Данжуурын дэрс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 143 км, сумын төвөөс хойд зүгт 17 км/ тус сумын харьяат малчин У нь 09.25-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 10:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Тамгын газрын ажилтанууд, ар гэрийнхэн хамтран 2024.09.30-ны өдрийн 09:45 цагт эрлийн ажиллагааг анх сураггүй болсон газраас баруун хойд зүгт 20км-ийн зайд тус сумын Нүдэн багийн “Шар бүрд” гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажилласан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 18:10 цагт эрлийг түр зогсоож сумын төв рүү буцсан. 2024.10.01-ний өдрийн 08:00 цагт эхлүүлсэн. 

- Өмнөговь аймаг, Баяндалай сум. Төхөм баг, Баян цагаан-Уулын “Дөвөнт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км, сумын төвөөс хойд зүгт 60 км/-т. Тус сумын малчин Э /50 настай, эрэгтэй/ 09.29-ний өдрийн 11:00 цагийн орчим гэрээсээ явган малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.30-ны өдрийн 10:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн байгууллагын алба хаагч, Засаг даргын тамгын газрын ажилтанууд 60 км замыг туулан, 15:45 цагт очиж, эрлийн ажиллагааг эхлүүлэн гэрээс нь баруун хойд зүгт 30 км-т Төхөм багийн “Толгойн буудал” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Спортын олон төрөлт тэмцээнд 400 гаруй алба хаагч оролцож байна

Алба хаагчид сагсан бөмбөг, усан сэлэлт, туухай өргөлт, олс таталт, буухиа гүйлт, буудлага гэсэн зургаан төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд аваргууд өнөөдөр тодрох юм.

Сайд нарын бага хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна

Сайд нарын бага хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна

Монгол Улсад тохиолдсон зудын гамшгийг даван туулах туршлагаас хуваалцав

Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал”-ын хүрээнд оролцогч улс орон, олон улсын байгууллага гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэж байгаа юм.