Балбад хөрсний гулгалтын улмаас 170 иргэн амь насаа алдаж, усан цахилгаан станцууд эвдэрсэн байна

A- A A+

Балба улсад сүүлийн гурван өдрийн турш үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер, хөрсний гулгалт болж, тус улсын усан цахилгаан станц, усжуулалтын байгууламжууд ихээхэн эвдрэл учирч, урьдчилсан байдлаар 4.4 тэрбум рупи  буюу 32.6 сая ам.долларын хохирол учраад байна.

Тус улсын албаныхны мэдээлснээр үерийн улмаас 625.96 МВт хүчин чадалтай ажиллаж байсан 11 усан цахилгаан станц эвдэрч, үйл ажиллагаа нь бүрэн зогсоход хүрсэн бол баригдаж байгаа 15 усан цахилгаан станц эвдэрсэн байна. Мөн нийт 1100 МВт-ын хүчин чадлын дамжуулалт зогссон бөгөөд энэ нь тус улсад ажиллаж байгаа цахилгаан станцуудын нийт хүчин чадлын гуравны нэг нь юм.

Орон нутгийн цагаар ням гарагийн орой үер, хөрсний гулгалтын улмаас 170 иргэн амь насаа алдаж, 111 хүн гэмтэж бэртэн, 42 хүн сураггүй алга болж, 4000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

Эх сурвалж: https://xinhuanews.cn

Орчуулсан: Б.Гэрэлзаяа 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд материалаа ирүүлэхийг урьж байна

Төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Монгол, Франц Улсын гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа нь 2010 оноос эхлэлтэй. Энэ хугацаанд Монгол Улсад Агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг болон гал түймэр унтраах автомашин нийлүүлэх төслүүд амжилттай хэрэгжиж байна. 

Непалд болсон үерийн улмаас 160 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй болсон байна

Үертэй холбоотойгоор Энэтхэгийн Засгийн газар Непалтай хиллэдэг мужуудынхаа эрх баригчдад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг өгчээ.