Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо, нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зарим газраар, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур ихэнх нутгаар хүйтэрч өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна. 

Гал түймэр: 

- Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). Хоёрдугаар багт эзэнгүй айлын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 10:38 цагт хүлээн авсан. ус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид  4 км замыг туулан 10:48 цагт очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан. 

- Сэлэнгэ аймаг, Мандал сум. 1 дүгээр багт өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 10:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 10:57 цагт очиход иргэн Б-ийн 9х7 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

- Сэлэнгэ аймаг, Сант сум. Ивэн багийн Наймт гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 187 км, Сант сумаас хойд зүгт 28 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 12:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 27 км замыг туулан 13:13 цагт очиход иргэн Б-ын 6x5 метрийн хэмжээтэй байшин бүрэн, мөн 5 ханатай гэрийн арын хэсэг тус тус шатаж байсныг 2 цаг 32 минут ажиллаж унтраасан. Байшинд 20 литрийн багтаамжтай шингэрүүлсэн шатдаг хийн баллон байсныг гаргаж аюулгүй болгосон.

- Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум. Суварга багт /аймгийн төвөөс зүүн зүгт 27 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 15:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 27 км замыг туулан 15:28 цагт очиход иргэн Н-ийн 10 метрийн хэмжээтэй хашаа шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 7 дугаар багт байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 16:01 цагт очиход иргэн Г-ын 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 42 минут ажиллаж унтраасан. 

-Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 15 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:17 цагт очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 16:47 цагт очиход эзэнгүй айлын 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 26 минут ажиллан унтрааж, дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 18:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 18:47 цагт очиход иргэн Ж-ийн 7х9 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн 2 дугаар давхар шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

- Төв аймаг, Заамар сум. Хайлааст багийн “Цагаан булаг хороолол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 260 км,  сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ 09.29-ний өдрийн 19:30 цагийн орчим байшин шатсан гэсэн мэдээллийг 09.29-ний өдрийн 23:17 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтанууд, очиход иргэн Т-ийн 12х8 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 23:17 цагт унтраасан тухай мэдээллийг Хайлааст багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 2 дугаар хороонд айлаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 20:25 цагт очиход иргэн У-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн зуух, дээвэр хэсэг шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Төөрсөн, сураггүй болсон:

- Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн “Гүн толгой” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 98 км, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км/ Малчин Ж нь 09.20-ны өдрийн 15:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болсон бөгөөд унаж явсан морь нь 09.21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн. Тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг 09.21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 09.25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид малчин Ж/33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 09.29-ний өдрийн 08:00 цагаас “Ерөөгийн гүүр” гэдэг газраас баруун зүгт “Хуучин модон гүүрний тохой” гэдэг газар хүртэл нийт 40 км-т завиар зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 09.30-ны өдрийн 08:00 цагт эхлүүлсэн.

- Сүхбаатар аймаг, Онгон сум. Нүдэн багийн “Данжуурын дэрс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 143 км, сумын төвөөс хойд зүгт 17 км/ Тус сумын харьяат малчин У нь 09.25-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 10:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй малчин У/68 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 09.29-ний өдрийн 13:10 цагаас “Данжуурын дэрс” гэдэг газар 10 км-т явганаар болон автомашинтайгаар зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 09.30-ны өдрийн 06:00 цагт эхлүүлсэн.

- Баянхонгор аймаг, Баян-Овоо сум. Уранхайрхан багийн “Дашаагийн худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 55 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 19 км/ Баян-Овоо сумаас Баацагаан сумын Оройн бууц 2 дугаар багийн “Бунхан сайрын худаг” гэдэг газрын чиглэлд нүүж явсан малчин айлын 2 хүүхэд 400 орчим бог мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 10:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамтран А/12 настай, эрэгтэй/, Э/8 настай, эрэгтэй/ нарыг 12:33 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Өндөр толгой” гэдэг газар эзэнгүй айлд байсныг 13:12 цагт эсэн мэнд олж, ар гэрт хүлээлгэн өгсөн.

Ус цаг уурынгаралтай аюулт үзэгдэл. Үер:

- Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 1, 2, 5, 7 дугаар баг /аймгийн төвд/ 09.28-ны өдрийн 10:17 цагаас 13:20 цагийн хооронд орсон усархаг борооны улмаас айлын гэр, байшин, орон сууцны зоорийн давхар усанд автсан тухай нийт 6 дуудлагыг 09.29-ний өдрийн 07:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, “Дөрвөлж” ОНТӨҮГ-ын ажилтанууд хамтран 1 аж ахуйн нэгж, 1 өрхийн байшин, 4 орон сууцны зоорийн давхар тус тус усанд автсан байсныг 9 цаг 5 минут ажиллан 1800 тонн усыг соруулж, аюулгүй болгосон.

- Өмнөговь аймаг, Цогтцэций сум (Тавантолгой). Сийрт, Цагаан-Овоо, Билгэх баг 09.28-ны өдрийн 18:00 цагаас эхлэн орсон борооны улмаас айлын гэр, байшин, хашаа, аж ахуй нэгж, байгууллага усанд автсан тухай нийт 20 дуудлагыг 09.29-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Цагдаагийн хэлтэс, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд,  “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК,  Дотоодын цэргийн 810 дугаар ангийн  албан хаагчид хамтран 17 айлын хашаа, 3 аж ахуй нэгж, байгууллага усанд автсан байсныг 11 цаг 24 минут ажиллаж усыг соруулж, аюулгүй болгосон.

- Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Баруун сайхан багт 09.28-ны өдрөөс 09.29-ний өдөр шилжих шөнө үргэлжлэн орсон борооны улмаас айлын гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 10:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 5 км замыг туулан 12:26 цагт очиж 16 дугаар гудамжинд тогтсон 400 тонн усыг 4 цаг 26 минут ажиллан соруулж, аюулгүй болгосон.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж байна

Зарим сумдад гантай байсан тул өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, Засгийн газрын тогтоол, УОК-ын албан даалгаврыг биелүүлэн ажиллаж байгааг танилцууллаа.

Гамшгийн хор, уршгийг арилгахад зориулж 100 сая төгрөгийг шийдвэрлэлээ

Баянхонгор аймгийн Онцгой комиссын хүсэлтийн дагуу өнгөрсөн өвөл, хавар, зуны байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, УОК-оос 100 сая төгрөг шийдвэрлэв.

Түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, алба хаагчдаа шагнаж, урамшууллаа

Албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, сургаж, дадлагажуулах зорилтын хүрээнд аймгийн Алтанбулаг сумын “Гүн” нуурыг түшиглэн “Гүний усны сургалтын цогцолбор төв”-ийг байгуулж, стандартын шаардлага хангасан хүнсний зоорийг бүх салбар, анги, байгууллагад шинээр бий болгосон байна.