Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4…+1 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +8...+13 градус, Алтайн өвөр говиор +23...+28 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр +4…+6 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

Гал түймэр: 

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 9 дүгээр хороонд шинээр баригдаж байгаа барилгаас гал гарч байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 15:59 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:04 цагт очиход баригдаж байгаа барилгын гадна хураалттай хөөсөнцөр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 15 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 20:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 20:18 цагт очиход 5х3 метрийн хэмжээтэй модны агуулах шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

- Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Цагаанбулаг багт шинээр баригдаж байсан спорт заал шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 11:03 цагт очиход иргэн М-ийн 19х29 метрийн хэмжээтэй спорт заалны зориулалттай барилга шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

- Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Уньт багийн “Дондогийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 55 км, сумын төвөөс зүүн зүгт 75 км/-т дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 10:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 55 км замыг туулан 11:18 цагт очиход иргэн Т-ийн дэлгүүр, цайны газрын зориулалтаар ашигладаг 10х12 метрийн хэмжээтэй байшинд гал гарч байсныг 11:40 цагт тархалтыг зогсоож, 1 цаг 22 минут ажиллаж унтраасан.

- Баян-Өлгий аймаг, Өлгий сум. Их булан багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:25 цагт очиход иргэн Х-ын хашаанд 150 боодол хураалттай өвс шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хороонд эзэнгүй айлын хашаанд гал гарч байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 20:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан  20:18 цагт очиход эзэнгүй задгай хашаанд хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 20:24 цагт очиход иргэн Т-ийн 5 ханатай гэрийн эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 32 дугаар хорооны Эмээлтийн 384 дүгээр гарамд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 21:01 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 13.5 км замыг туулан 21:16 цагт очиход иргэн О-ийн “Hyundai Verna” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 6 дугаар хороонд айл шатаж байна гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 22:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 38 км замыг туулан 23:13 цагт очиход тус тоотод оршин суугч иргэн Н-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн О/48 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Ахуйн шингэрүүлсэн хийн осол:

- Орхон аймаг, Баян-Өндөр сум. Хүрэнбулаг багт айлд дэлбэрэлт боллоо гэсэн дуудлагыг 09.23-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:01 цагт очиход иргэн М-ийн 18 м.кв 1 өрөө байранд ахуйн хэрэглээний 220 граммын савлагаатай шингэрүүлсэн шатдаг хий халсны улмаас дэлбэрэлт үүсэж 3 цонх хагарсан байсныг шалгаад буцсан.

Голын усанд осолдсон: 

- Хэнтий аймаг, Батширээт сум. Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/-т 09.17-ны өдрийн 17:00 цагийн орчимд Батширээт сумаас “Өгөөмөр” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан  "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашины жолооч Б/66 настай, эрэгтэй/, зорчигч И/58 настай, эрэгтэй/ нар "Онон" голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд 07:50 цагт очиж, 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн “Улаан бургас” гэдэг газраас жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайргадаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн. Зорчигч И/58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 09.18-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар Онон голын 8 метрийн гүнээс  "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг 09.22-ны өдрийн 08:40 цагаас зохион байгуулж, 15:10 цагт гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн. 09.23-ны өдрийн 08:00 цагаас иргэн И/58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Батширээт сумын гүүрнээс Биндэр сумын “Яргуй хавцал“ гэдэг газар хүртэл 40 км-т голын урсгалын дагуу завиар урсаж, 8 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул 18:00 цагт түр зогсоосон. 09.24-ний өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Төөрсөн, сураггүй болсон: 

- Төв аймаг, Мөнгөнморьт сум: Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 244 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/-т тус сумын харьяат иргэн Н нь 4 хүний хамт самар түүж яваад 09.22-ны өдрийн 18:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 09.23-ны өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Мөнгөнморьт сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс, орон нутгийн иргэд иргэн Н /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газраас “Чигчрээний даваа” гэдэг газар хүртэл 8 км замыг мориор болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлсэн дуудлагаар Төв аймгийн Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчид “Дагналтай” гэдэг газрын чиглэлд 06:00 цагт хөдөлгөөн үйлдсэн.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид суралцаж байгаа сонсогч, суралцагчидтай уулзалт хийлээ

Мөн тэрбээр академийн төгсөгчид Онцгой байдлын салбарын чухал боловсон хүчин болж байгааг онцолсон юм.

Академийн төгсөгчид Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд манлайлан ажиллаж байгааг онцоллоо

Мөн тус академид Онцгой байдлын албанаас 1965 оноос өнөөдрийг хүртэлх 58 жилийн хугацаанд 180 гаруй суралцагч, сонсогч суралцаж, галын аюулгүй байдлын тусгай мэргэжилтэн, инженер, шинжээч зэрэг мэргэжлээр бакалавр 110, магистр 70, доктор зэрэгтэй 2 алба хаагч тус тус амжилттай суралцан төгсөж, Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд бусдыгаа манлайлан ажиллаж байгааг уулзалтын үеэр онцоллоо.

Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан алба хаагчид сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа

Сургалтыг “Хүний аюулгүй байдлын академи” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд алба хаагчдад өдөр тутмын үйл ажиллагааны аюулгүй байдлыг чанаржуулах, мэргэжлийн ур чадвар, чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд мэдлэг, ойлголтыг өгсөн юм.