Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Төв аймгийн нутгийн зарим газраар ялимгүй бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, бороо, нойтон цас орно. Ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9...+14 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +23...+28 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруунаас 5-10 м/с, +16...+18 градус дулаан байна.

Гал түймэр: 

- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 5 дугаар хороонд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 08:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 08:48 цагт очиход иргэн С-ийн 3 давхар барилгын 1 дүгээр давхарт 3х5 метрийн хэмжээтэй хүнсний агуулахын өрөөнд хөргөгч шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

- Төв аймаг, Батсүмбэр сум. Сөгнөгөр багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 14:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид 18 км замыг туулан 15:16 цагт очиход иргэн Н-ийн 8 тн өвс шатаж байсныг 2 цаг 22 минут ажиллаж унтраасан.

- Сэлэнгэ аймаг, Баянгол сум. Баян багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:53 цагт очиход иргэн Ц-ийн 3х4 метрийн хэмжээтэй түлээний амбаар шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.    

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 42 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ний өдрийн 17:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 17:17 цагт очиход задгай хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.          

- Төв аймаг, Баян сум. Өгөөмөр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 17:09 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 17:40 цагт очиход иргэн Т-ийн 80 метрийн урттай хашаа, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 0.4 га орчим талбайд шар өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.           

- Баянхонгор аймаг, Гурванбулаг сум. Пионер толгой багт 09.22-ны өдрийн 18:00 цагийн орчим 1 гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Иргэн Ө-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатсаныг Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд  ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хороонд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 18:30 цагт очиход эзэн нь тодорхойгүй 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраан тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

- Дорнод аймаг, Хэрлэн сум. 2 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 18:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:34 цагт очиход эзэн нь тодорхойгүй 2x3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

- Төв аймаг, Сүмбэр сум. Жавхлант багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 18:11 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 22 км замыг туулан 18:40 цагт очиход иргэн О-ын 30х40 метрийн хэмжээтэй 3300 боодол өвс шатаж байсныг 5 цаг 29 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 19:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 19:44 цагт очиход иргэн А-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 20:27 цагт очиход иргэн Э-ийн 2х4 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.         

- Архангай аймаг, Эрдэнэбулган. 6 дугаар багт малын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 28 км замыг туулан 20:40 цагт очиход иргэн Ц-ын 20х32 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 46 минут ажиллаж унтраасан.

- Хэнтий аймаг, Баян-Адарга сум. Дуурлиг багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.22-ны өдрийн 20:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид 2 км замыг туулан 21:07 цагт очиход иргэн Ц-ийн 8 тн орчим өвс шатаж байсныг 5 цаг 53 минут ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Усны осол:

- Хэнтий аймаг, Батширээт сум. Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/. 09.17-ны өдрийн 17:00 цагийн орчимд Батширээт сумаас “Өгөөмөр” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашины жолооч Б/66 настай, эрэгтэй/, зорчигч И/58 настай, эрэгтэй/ нар "Онон" голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд 09.18-ны өдрийн 06:40 цагт гарч, 07:50 цагт очиж, 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн “Улаан бургас” гэдэг газраас жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайрагдаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тассагт шилжүүлэн өгсөн. Зорчигч И-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 09.18-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар Онон голын 8 метрийн гүнээс  "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг 09.22-ны өдрийн 08:40 цагаас зохион байгуулж, 15:10 цагт гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн. Иргэн И-г эрэн хайх ажиллагааг 18:00 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон. 09.23-ны өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 

- Хэнтий аймаг, Баян-Адарга сум. Адарга багийн "Уртын-Улиас" гэдэг газар /аймгийн төвөөс  зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ Иргэн М нь 09.08-ны өдөр суудлын автомашинтайгаа гэрээсээ гараад сураггүй алга болсон, "Онон" голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн М/55 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.22-ны өдрийн 07:00 цагаас Адарга багийн ”Уртын-Улиас” гэдэг газраас баруун зүгт 40 км-т “Адаргын-Овоо” гэдэг газар хүртэл “Онон” голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 09.23-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 

- Архангай аймаг, Цэцэрлэг сум. Чулуут багийн “Дангийн тархи” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 290 км, сумын төвөөс хойд зүгт 80 км/ Тус сумын харьяат, иргэн М нь “Чулуут” голыг завиар гарч байгаад завь нь хөмөрч живсэн тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн М/51настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.22-ны өдрийн 15:16 цагт осолдсон газраас 4 км-ын зайд, голын 3 метрийн гүнээс цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хойд бүсийн алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгт хамруулж байна

Энэ сарын 25-аас ирэх аравдугаар сарын 17-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай аймгийн Онцгой байдлын байгууллагад ажиллах юм.

Төсөл хэрэгжиж байгаа Дархан-уул, Орхон аймгийн Онцгой байдлын газарт сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгөв

Ажлын хэсгийн гишүүд төсөл хэрэгжиж байгаа дээрх хоёр аймгийн Онцгой байдлын газарт газар хөдлөлтийн аюулыг биеэр мэдрэх VR төхөөрөмж болон барилгын хүчитгэлийн макетууд, үзүүлэн самбар зэрэг сургалтад ашиглагдах хэрэглэгдэхүүнүүдийг хүлээлгэж өгсөн юм.

Дэлхийн цомын боксын тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 54 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, эрэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт нар алт, эрэгтэйчүүдийн  57 кг-ийн жинд ОУХМ Д.Ганболд, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд ОУХМ Э.Мичидмаа нар мөнгө,  эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл медаль тус тус хүртлээ.