Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бороо орж, Архангай, Завхан, Ховд аймгийн зарим нутгаар нойтон цас орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +4…+9 градус, Алтайн өвөр говиор +18…+23 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч +6...+8 градус дулаан байна.

Гал түймэр:

-Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 24 дүгээр хороо, Газарчингийн 8 дугаар гудамжинд гэр дээр цахилгааны утас шатаад байна гэсэн дуудлагыг 18:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:50 цагт хаягт очиход, иргэн Ө-ийн 5 ханатай гэрийн тоононы хэсэгт цахилгааны утас шатаж иргэд унтраасан байсныг шалгаад буцсан. 

-Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. Хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09:00 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 09:07 цагт хаягт очиход тус байрны 1 давхрын 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 3 дугаар багт /ангийн байрлалаас баруун хойд зүгт 2 км/-т. Байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 11:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 11:51 цагт хаягт очиход, иргэн А-ын эзэмшлийн 11х5 метрийн хэмжээтэй /модон хийцтэй/ байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 39 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 13:02 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:15 цагт хаягт очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.      

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 24 дүгээр хороонд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 14:07 цагт хаягт очиход, иргэн А-ийн хашаанд 0.3 га шар өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 14 дүгээр хороо, Намьянжүгийн гудамжинд цахилгааны утас шатаж байна гэсэн дуудлагыг 14:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:12 цагт хаягт очиход, 6х16 метрийн хэмжээтэй 1 давхар агуулахын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

- Дархан-Уул аймаг, Дархан сум. 11 дүгээр баг, “Шинэ хороолол”-д хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 18:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:45 цагт хаягт очиход, тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20:23 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 20:32 цагт хаягт очиход, иргэн Э-ийн 10х16 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:

- Дорнод аймаг, Халхгол сум. Ялалт баг "Хөх өндрийн овоо" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 380км-т, сумын төвөөс хойд зүгт 50км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.18-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, Ялалт багийн иргэд50 км замыг туулан 14:49 цагт очиж, 01:11 цаг ажиллаж унтраасан. Хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар 400га талбай өртөж шатсан.

- Дорнод аймаг, Халхгол сум. Ялалт баг "Хөх өндрийн овоо" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 380 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өдрийн 02:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн  алба хаагчид 50 км замыг туулан 04:10 цагт очиж, 01:35 цаг ажиллаж унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 900га талбай өртөж шатсан.

Төөрсөн, сураггүй болсон:

- Дорноговь аймаг, Улаанбадрах сум. Баянбогд баг, "Элсэн далай" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 419 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т, Замын-Үүд сумын төвөөс баруун хойд зүгт 140 км-т/ Тус сумын харьяат иргэн Г нь 09.08-ны өдрийн 01:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.14-ний өдрийн 15:00 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Цагдаагийн алба хаагчид,  ар гэрийн хүнтэй хамтран иргэн Г /65 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 09.18-ны өдрийн 07:00 цагт эхлүүлж, Улаанбадрах сумын төвөөс зүүн зүгт 67 км-т, Эрдэнэ сумын Бүрдэнэ баг “Бүрдэнэ булаг” гэдэг газар хүртэл явганаар болон автомашинтай нийт 105 км-т зохион байгуулж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 21:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

    

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сургуулийн хүрээнд марш тактикийн тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа

Тэмцээний нийлбэр дүнгээр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тэргүүлсэн бол Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар,  Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид удааллаа.

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт Дорнод аймагт болж байна

 Онцгой байдлын байгууллагын бодлого, эрх зүйн орчин, удирдлагын манлайлал, гал түймэр унтраах ажиллагаа сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож, мэргэжлийн дадлага сургалтыг зохион байгуулах юм.

Ахлагчийн мэргэжлийн боловсрол олгох жилийн суралцагчид цэргийн тангараг өргөлөө

Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь 2024-2025 оны хичээлийн жилээс ахлагчийн мэргэжлийн боловсрол олгох жилийн сургалтыг эхлүүлсэн.