Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +1…+6 градус, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +6…+11 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 8-13 м/с, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
Төлөв байдал: 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал газраар бороо, нойтон цас орно. Салхи 19-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +14...+19 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 15:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 10х7 метрийн хэмжээтэй байшинд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо сэндвичэн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 03:54 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэн нь тодорхойгүй 10х15 хэмжээтэй сэндвичэн барилгад оёдол, хэвлэх үйлдвэрийн чиглэлээр ашигладаг бараа материал, тоног төхөөрөмж шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:
Дорнод аймаг, Халхгол сум Ялалт багийн "Тамсаг булаг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 270 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 130 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 13:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халх гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчдыг хээрийн түймрийг унтраахаар ажиллаж унтраасан. Уг түймэрт 3200 га хээрийн талбай өртөж шатсан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой:
Өвөрхангай аймаг, Хужирт сум Дулаан багийн “Хүнхэр булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 91 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хужирт сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн О-ын “Ланд круйзер-200” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг 09.18-ны өдрийн 00:45 цагт татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/09/18
Шинэ мэдээНийт дуудлагын 66 нь обьектын гал түймэр, 20 нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, хоёр нь үер, дөрөв нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 27 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/09/18
Шинэ мэдээДээрх тусгай зориулалтын автомашинуудыг Орхон, Хөвсгөл, Завхан, Увс, Дорнод, Дорноговь аймгуудын Онцгой байдлын газруудад хуваарилсан бөгөөд өнөөдрөөс эхлэн ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд үүрэг гүйцэтгэж эхэллээ.
2024/09/18
Шинэ мэдээОБЕГ-аас “Алс энержи” ХХК-тай хамтран БНХАУ-ын Наньжин, Вэнлин хотноо зохион байгуулсан амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдыг мэргэшүүлэх сургалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад П.Чинзоригоор ахлуулсан 5 алба хаагч хамрагдлаа.