Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +1…+6 градус, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +6…+11 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 8-13 м/с, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

Гал түймэр: 

- Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Индэрт багийн 2 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 13:47 цагт очиход хог шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 7 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 15:19 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 15:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 15:42 цагт очиход иргэн Н-ийн 10х7 метрийн хэмжээтэй байшинд эд зүйл шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 19 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 16:13 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

-Ховд аймаг, Мянгад сум. Гахайт багийн “Задгай”-д /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ 09.17-ны өдрийн 20:20 цагийн орчимд нуруулдаж хураасан өвс шатсаны улмаас нэг хүн өртөж нас барсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид 40 км зам туулан 22:20 цагт очиход иргэн Г-ийн 1000 боодол өвс шатсан, иргэн О/42 настай, эрэгтэй/ уг гал түймэрт өртөж нас барсан тухай мэдээллийг 23:10 цагт тус аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн.  

-  Говьсүмбэр аймаг, Шивээговь сум. 2 дугаар багт /аймгийн төвөөс урд зүгт 35 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.17-ны өдрийн 20:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 35 км зам туулан 20:52 цагт очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр шатсан байсан. Уг гал түймэрт иргэн С/46 настай, эмэгтэй/, Л/49 настай, эмэгтэй/ нар түлэгдсэн тул сумын Эрүүл мэдийн төвд хүргэсэн байсан. Иргэн О/46 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

- Архангай аймаг, Эрдэнэбулган. Тамир багийн “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 00:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан 00:05 цагт очиход иргэн Ц-ийн 4 ханатай гэр шатсан байсан. Уг гал түймэрт иргэн Ц/63 настай, эрэгтэй/, Э/46 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 11-р хороонд сэндвичэн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 09.18-ны өдрийн 03:54 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн  алба хаагчид 3  км зам туулан 04:00 цагт очиход эзэн нь тодорхойгүй 10х15 хэмжээтэй сэндвичэн барилгад оёдол, хэвлэх үйлдвэрийн чиглэлээр ашигладаг бараа материал, тоног төхөөрөмж шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан. 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сургуулийн хүрээнд марш тактикийн тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа

Тэмцээний нийлбэр дүнгээр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тэргүүлсэн бол Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар,  Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид удааллаа.

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт Дорнод аймагт болж байна

 Онцгой байдлын байгууллагын бодлого, эрх зүйн орчин, удирдлагын манлайлал, гал түймэр унтраах ажиллагаа сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож, мэргэжлийн дадлага сургалтыг зохион байгуулах юм.

Ахлагчийн мэргэжлийн боловсрол олгох жилийн суралцагчид цэргийн тангараг өргөлөө

Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь 2024-2025 оны хичээлийн жилээс ахлагчийн мэргэжлийн боловсрол олгох жилийн сургалтыг эхлүүлсэн.