Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар,Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгуудад бороо орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +6…+11 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +10…+15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө +12...+14 градус дулаан байна.

Гал түймэр: 

- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 9 дүгээр хороо,  Шадивлан зуслангийн задгайд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11:42 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 11:53 цагт хаягт очиход ил задгай хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 19 дүгээр хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 13:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:35 цагт хаягт очиход 1х1.5 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  Утаажилтын бүсээс 21 /том хүн-14, хүүхэд-7/ иргэнийг гаргасан.               

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 21 дүгээр хороо,  бага "Дарь-Эх"-ийн 2 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 13:30 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах ,аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 13:38 цагт хаягт очиход иргэн Б-ын хашаа дотор ил задгай хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

- Хэнтий аймаг, Хэрлэн сум. Сариг баг “Дулааны энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 14 км/-т бага оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 17:11 цагт очиход, “Bongo-3” автомашины моторын хэсэг шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Цас шаварт суусан: 

-Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 4 дүгээр хороо шаварт суусан гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 18:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 19.5 км замыг туулан 19:17 цагт очиход,  /Toyota landcriuser/ загварын автомашин /том хүн 3/ иргэнийг 18 минут ажиллаж шавраас татан гаргаж, автомашиныг иргэн Н-д хүлээлгэн өгсөн.

- Өмнөговь аймаг, Ханхонгор сум. Хондот баг "Цагааны гол" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 25 км, сумын төвөөс баруун урд зүгт 16 км/-т хоёр автомашин шаварт суусан тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн  Онцгой байдлын газрын эрэн хайх салбарын алба хаагчид 25 км замыг туулан 23:34 очиход, “Тоёото Алпард” /1 том хүн, 1 хүүхэд/, “Тоёота приүс-20” /2 том хүн/ загварын автомашинууд  шаварт суусан байсныг 30 минут ажиллан шавраас татан гаргаж аюулгүй болгон,  иргэн С, Х нарт хүлээлгэн өгсөн.

- Өмнөговь аймаг, Ханбогд сум. Гавилууд баг "Мөнх-Овоо" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 225 км, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/-т суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн  Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах аврах, 66 дугаар ангийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийн хүнтэй 45 км замыг туулан 01:32 цагт очиход малчин Ц-ийн эзэмшлийн “Тоёото приус-20” загварын автомашин /2 зорчигчтой/ шаварт суусан байсныг 50 минут ажиллан татан гаргаж аюулгүй болгож ажилласан. 

Ус, цаг уурын гаралтай үзэгдэл. Уруйн үер: 

- Өмнөговь аймаг, Даланзадгад сум. 1, 6. 9 дүгээр багийн нутаг дэвсгэр. 09.12-ний өдрийн 07:00 цагаас эхлэн үргэлжилсэн бороо орсны улмаас Даланзадгад сумын 1, 6 дугаар багийн иргэдийн гэр, хашаа байшин усанд автсан тухай нийт 6 дуудлагыг 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км замыг туулан 20:00 цагт очиж, 9 дүгээр багт  1 автомашин /nissan terrano3/ шаварт суусан байсныг татан гаргаж /1 иргэн, 1 хүүхэд/-ийг аюулгүй болгосон, мөн 6 дугаар багт үерийн ус хуримтлагдсан замыг сэтлэн усыг зайлуулж, 6 дуудлагад заавар зөвлөмж өгч ажилласан.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгааллаа

Нийт дуудлагын 66 нь обьектын гал түймэр, 20 нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, хоёр нь үер, дөрөв нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 27 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

Дээрх тусгай зориулалтын автомашинуудыг Орхон, Хөвсгөл, Завхан, Увс, Дорнод, Дорноговь аймгуудын Онцгой байдлын газруудад хуваарилсан бөгөөд өнөөдрөөс эхлэн ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчид мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

ОБЕГ-аас “Алс энержи” ХХК-тай хамтран БНХАУ-ын Наньжин, Вэнлин хотноо зохион байгуулсан амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдыг мэргэшүүлэх сургалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад П.Чинзоригоор ахлуулсан 5 алба хаагч хамрагдлаа.