Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +10…+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи зүүн өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

Гал түймэр: 

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 29 дүгээр хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 10:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 10:58 цагт очиход иргэн Ж-ын  “Альфард” загварын  автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

- Сэлэнгэ аймаг, Мандал сум. Хэрх багт  /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км, сумын төвөөс урд зүгт 7 км-т/ өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 16:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид очиход, иргэн Д-ын  “Портер” загварын автомашин дээр ачиж явсан 1 тн задгай өвс шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

- Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 2 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 16:59 цагт очиход эзэнгүй 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 15 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 17:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 17:17 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 9 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.11-ний өдрийн 19:56 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 20:12 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 7 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн  дуудлагыг 09.12-ны өдрийн 01:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 01:27 цагт очиход Т-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

NEMA Podcast-19

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Нислэгийн албаны дарга, ахмад Б.Түвшинбаяртай ажил, мэргэжлийн онцлогийн талаар ярилцлаа.

Төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд материалаа ирүүлэхийг урьж байна

Төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Монгол, Франц Улсын гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа нь 2010 оноос эхлэлтэй. Энэ хугацаанд Монгол Улсад Агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг болон гал түймэр унтраах автомашин нийлүүлэх төслүүд амжилттай хэрэгжиж байна.