Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Дархадын хотгороор үүлшиж, бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +11...+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +18...+20 градус дулаан байна.

Гал түймэр:

- Сүхбаатар аймаг, Түвшинширээ сум. 1 дүгээр багийн задгайд Эрдэнэцагаан сумаас Түвшинширээ сумын чиглэлд боодлын өвс ачиж явсан автомашин 2024.09.08-ны өдрийн 14:20 цагт шатсан тухай мэдээллийг Түвшинширээ сумын Тамгын газрын дарга мэдээлсэн. Тус сумын ЗДТГазрын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиас алба хаагчид, сумын 12 иргэд хамтран 14:26 цагт очиход, иргэн А-ын  “Shaanxi Shacman” загварын зүтгүүр автомашин дээр өвс шатаж байсныг 12:05 цаг ажиллан унтрааж, тус сумын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн. 

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 9 дүгээр хороо,  417 дугаар байранд тагт дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 22:06 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 22:10 цагт хаягт очиход, иргэн Н-ийн 51 метр.кв 2 өрөө орон сууцны 1.5х3 метрийн хэмжээтэй тагтан дээр эд зүйл шатаж иргэд унтраасан байсныг шалгаад буцсан. 

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо, Тахилтын 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 20:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 20:49 цагт хаягт очиход иргэн У-ын 5 ханатай гэрийн тоононы хэсэгт гал гарч иргэд унтраасан байсныг шалгаад буцсан. 

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 16 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:12 цагт хаягт очиход, тус байрны 1 дүгээр орцны хогийн сувгийн 4 дүгээр давхрын хэсэгт хог шатаж иргэд унтраасан байсныг шалгаад буцсан. 

-Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо,  Хар-Усан тохойн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 14:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 35 ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:14 цагт хаягт очиход иргэн Ч-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

- Өвөрхангай аймаг, Хужирт сум. Бэрх 3 дугаар баг “Сайрт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун зүгт 18 км/-т. Өвс ачсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 16:34 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 18 км замыг туулан 17:48 цагт очиход, иргэн Ц-ын эзэмшлийн  “Proceed” загварын автомашинд ачсан задгай өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 42 дугаар хороо, Одонтын 25 дугаар гудамжинд хашаанд бухалдсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 17:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 18:09 цагт хаягт очиход, иргэн Х-ийн хашаанд байх 6 метр.куб бухалдсан өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 8 дугаар хороо, 428 дугаар байрны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 00:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 00:50 цагт очиход, 4х6 метрийн хэмжээтэй гадна хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 21 дүгээр хороо, Ар гүнтийн Шархадны амны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:49 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 21 км замыг туулан 02:21 цагт хаягт очиход, иргэн Б-ын 4х8 метрийн хэмжээтэй байшин, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.          

Ой, хээрийн түймэр - Ойн түймэр: 

- Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Мунгараг  багийн “Сар гэрийн гол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км-т, сумын төвөөс баруун зүгт 130 км-т www.icc.mn сайтад ойн  түймэр илэрсэнийг 08.26-ны өдрийн 16:20 цагт ГТТГ-аас мэдэгдсэн. 09.09-ний өдрийн 20:10 цагт түймрийн бүлэг холбоонд орсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харьяа Улаан-Уул суман дахь 0298 дугаар салбарын алба хаагчид, улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч сумын төвөөс баруун зүгт 80 км газар туулаад "Мунгараг" баг ‘’Дэлгэр мөрний эх’’ гэдэг газар очсон.  Морьтой явахад хүндрэлтэй харгана, хөвд ихтэй, цас орсон, хүйтэн салхитай байгаа талаар мэдээлэл ирүүлсэн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Голын усанд осолдсон: 

-  Сэлэнгэ аймаг, Мандал сум. "Тарни" 8 дугаар баг "64 дүгээр точка" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 255 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-т. “Хараа” голд буцалтгүй нэрвэгдэгч байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 45 км замыг туулан 15:42 цагт очиж, “Хараа” голд осолдсон буцалтгүй нэрвэгдэгч /50 орчим настай, эрэгтэй/ 31 минут ажиллан гаргасан. Мандал сум дахь, сум дундын Цагдаагийн хэлтэст  хүлээлгэн өгсөн.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид суралцаж байгаа сонсогч, суралцагчидтай уулзалт хийлээ

Мөн тэрбээр академийн төгсөгчид Онцгой байдлын салбарын чухал боловсон хүчин болж байгааг онцолсон юм.

Академийн төгсөгчид Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд манлайлан ажиллаж байгааг онцоллоо

Мөн тус академид Онцгой байдлын албанаас 1965 оноос өнөөдрийг хүртэлх 58 жилийн хугацаанд 180 гаруй суралцагч, сонсогч суралцаж, галын аюулгүй байдлын тусгай мэргэжилтэн, инженер, шинжээч зэрэг мэргэжлээр бакалавр 110, магистр 70, доктор зэрэгтэй 2 алба хаагч тус тус амжилттай суралцан төгсөж, Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд бусдыгаа манлайлан ажиллаж байгааг уулзалтын үеэр онцоллоо.

Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан алба хаагчид сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа

Сургалтыг “Хүний аюулгүй байдлын академи” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд алба хаагчдад өдөр тутмын үйл ажиллагааны аюулгүй байдлыг чанаржуулах, мэргэжлийн ур чадвар, чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд мэдлэг, ойлголтыг өгсөн юм.