Вьетнамд “Супер яги” далайн хар шуурганы улмаас 21 хүн амь насаа алдаж, 48 иргэн гэмтэж, бэртээд байна

A- A A+

Вьетнам улсын хойд хэсэгт “Супер Яги” нэртэй хар салхи энэ сарын 8-нд дайран өнгөрч, улмаар аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, 21 иргэн амь насаа алдан, 48 иргэн хүнд бэртэж, гэмтэн, олон арван иргэн ор сураггүй болоод байна.

Мөн 50.000 гаруй оршин суурчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, Ханой хотод тог цахилгаан тасарч, барилга байгууламж нурж, зам тээврийн дэд бүтцэд томоохон хохирол учруулжээ.

Тус улсын Засгийн газраас 12 мужийн сургуулиудыг хааж, дөрвөн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоон, хойд бүсийн оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсаар байна.  

“Супер Яги” далайн хар шуурга нь Вьетнам улсыг дайрахаас өмнө Хятад улсыг 245 км/цагийн хурдтайгаар дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулан, гурван иргэн амь насаа алдаж, 100 орчим иргэн бэртэж гэмтсэн бол Филиппин улсад 20 гаруй иргэн амиа алдаж, 22 хүн сураггүй алга болсон талаар мэдээллээ.

Эх сурвалж: Reuters.com

Орчуулсан: Б.Гэрэлзаяа 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо

Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа. 

Цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгууллаа

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.

Европт аагим халуун өдрүүд үргэлжилж байна

БУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.