Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд Архангай, Сүхбаатар аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийнөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Цэлмэг. Зөөлөн салхитай. +21...+23 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 8-нд Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар, 9-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд нутгийн төв хэсгээр сэрүүснэ.

Гал түймэр:

Дорноговь аймаг, Сайншанд сум 8 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 05:17 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 7х5 хэмжээтэй байшингийн 2 өрөө /гал тогоо, унтлагын өрөө/ шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 31 дүгээр хороо фасад шатаж байна гэсэн дуудлагыг 09.04-ний өдрийн 23:16 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-ын эзэмшлийн 3х5 метрийн хэмжээтэй дугуй засварын хойд талын хэсэг,  3200 метр.кв гадна фасад шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 05:59 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиходиргэний Ж-ийн 5х10 метрийн хэмжээтэй хөөсний үйлдвэрийн дээвэр, хойд хэсэг шатаж шатаж байсныг ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Чуулга уулзалтын хэлэлцүүлэгт амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшуулав

Энэ үеэр чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан бүлгийн хэлэлцүүлэг болон “Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч” уралдаанд амжилттай оролцсон зарим алба хаагчдад “Онцгой байдлын албаны төлөө-1,2,3” дугаар зэргийн тэмдгээр шагнаж, урамшуулав.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн орчин, алба хаагчдын нийгмийн баталгаа нэмэгдэж байна

Чуулга, уулзалтад 20 мянга гаруй ахлагчийн төлөөлөл болсон 1000 гаруй ахлагч биечлэн болон цахимаар оролцож байна. Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний мотобуудлагын 500 орчим ахлагч цахимаар оролцлоо.

"Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч" уралдаанд оролцсон бүтээлүүдтэй танилцлаа

"Ахлагчийн жил"-ийн хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд "Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч" уралдааныг зохион байгуулж, чуулга уулзалтын үеэр олон нийтэд танилцууллаа.