Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд нийт нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар +12...+17 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17...+22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +24...+26 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас, 5-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 3-нд зарим газраар, 4-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хагаст, 6-нд ихэнх нутгаар дулаарна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 40 дүгээр хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.01-ны өдрийн 14:02 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн хашаанд хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол.

Хэнтий аймаг, Биндэр сум Онон багийн "Онон голын баруун салаа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км, Баян-Адарга сумаас 45 км/ бага насны хүүхэд "Онон" голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Д /5 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Хөвсгөл аймаг, Тариалан сум Ар тархи баг “Цогтын үүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 195 км, сумын төвөөс 45 км/-т иргэн Б /19 настай, эрэгтэй/, 08.30-ны өдрийн 09:30 цагийн үед хониндоо яваад одоог хүртэл сураггүй алга болсон тухай дуудлагыг 08.31-ний өдрийн 07:00 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэнэрэн хайх ажиллагааг  зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Чуулга уулзалтын хэлэлцүүлэгт амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж, урамшуулав

Энэ үеэр чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан бүлгийн хэлэлцүүлэг болон “Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч” уралдаанд амжилттай оролцсон зарим алба хаагчдад “Онцгой байдлын албаны төлөө-1,2,3” дугаар зэргийн тэмдгээр шагнаж, урамшуулав.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн орчин, алба хаагчдын нийгмийн баталгаа нэмэгдэж байна

Чуулга, уулзалтад 20 мянга гаруй ахлагчийн төлөөлөл болсон 1000 гаруй ахлагч биечлэн болон цахимаар оролцож байна. Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний мотобуудлагын 500 орчим ахлагч цахимаар оролцлоо.

"Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч" уралдаанд оролцсон бүтээлүүдтэй танилцлаа

"Ахлагчийн жил"-ийн хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд "Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч" уралдааныг зохион байгуулж, чуулга уулзалтын үеэр олон нийтэд танилцууллаа.