Хөрсний гулгалтын улмаас 13 иргэн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтжээ

A- A A+

 Тайланд улсын Пукет арал дээр байрлах амралтын газарт наймдугаар сарын 25-нд хөрсний гулгалт болж, 13 иргэн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтэн, 209 айл өрх нурсан байна.

 Өнгөрсөн долоо хоногт орсон хүчтэй аадар борооны улмаас тус улсын өмнөд хэсэгт жуулчдын очих дуртай газар болох Их Буддагийн аялал жуулчлалын бүсэд хөрсний гулгалт үүсэж, их хэмжээний хохирол учруулсан талаар тус мужийн амбан захирагч Софон Суваннарат мэдэгдлээ.

Хөрсний гулгалтын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан томоохон цэвэрлэгээ хийгдэж байна албаныхан мэдээлсэн байна.

Эх сурвалж: CNBC news

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна

Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй зузаарах хэдий ч нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.11.16-2026.11.22) нийслэлийн 5 дүүрэг, 17 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 74 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад бүртгэж байна

Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэнийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ээс 11 дүгээр сарын 27-ныг хүртэл хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 206 тоот өрөөнд бүртгэнэ.