Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Хоногийн хугацаанд нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +15...+20 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +19...+24 градус, Их нууруудын хотгор, Хараа, Ерөө, Сэлэнгэ голын хөндий, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +26...+28 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.

Гал түймэр:

Дархан-Уул аймаг, Дархан сум 2 дугаар баг өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 04:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр  ангийн  алба хаагчдыг очиход Б-ын 14 тонн хураалттай өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол хогийн суваг шатаж байна дуудлагыг 08.25-ны өдрийн 12:23 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн суваг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 39 дүгээр хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 22:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй амбаарын үүдний хэсэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр - Ойн түймэр:

Завхан аймаг, Улиастай сум Чигэстэй баг “Улаанхаалга урт нүүрийн ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 35км, Алдархаан сумын төвөөс зүүн зүгт 65км/-т Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 08.25-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход, 0.1га газар уугьсан, хавж шатаж байсныг бүрэн унтраасан. Ойн гал түймэрт 0.1 га талбай өртсөн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол.

Төв аймаг, Эрдэнэ сум Хушинг баг "Дөтлүүр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн  зүгт 15 км/-т2 автомашин мөргөлдөж төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 02:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу зорчиж явсан "Beiben North Benz-ND4257” зүтгүүр автомашин /1 зорчигч/,  Улаанбаатар хотоос Багануур дүүрэг рүү хөдөлгөөн үйлдэж явсан  "Бонго" загварын /1 зорчигчтой/ автомашинууд мөргөлдөж, "Бонго" загварын автомашины жолооч иргэн М /23 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан, Төв аймгийн Эрдэнэ сумын эрүүл мэндийн төв, Цагдаагийн тасгийн замын зохицуулагчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөвсгөл нуураас татан гаргасан автомашин, техник хэрэгслийг орон нутагт хүлээлгэн өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар 2021-2024 онуудад зохион байгуулагдсан Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажиллагааг дуусгаж, татан гаргасан машин, техникийг орон орон нутагт хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр боллоо.

Хөвсгөл нуурт живсэн 11 техникийг нуурын 33.1-171 метрийн гүнээс татан гаргалаа

Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдуулах эрсдэлээс хамгаалаад байна.